Норвегийн Атлантын далайн энэ замыг жолооч нар “согтуу гүүр” гэж нэрлэдэг. Мушгиралдаж ороосон, өндрөөр нисэж буй мэт энэ гүүрийн хэсэгт цаг агаар тааламжтай бол бүх юм сайхан, харин далайн салхитай үед хүчтэй давалгаа гүүрэн дээр гарч ирэх ч тохиолдол бий.
Байгуулагдаад 25 жил болж буй уг гүүр Норвегийн аялал, жуулчлалын гол газруудын нэг юм. Үзэсгэлэнт байгальд бага зэрэг айдас төрүүлсэн замын аялал хийхээр жуулчид олноор зорьдог байна.
Эх сурвалж: www.gereg.mn