Баасан гаригт М.Машбатын хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Баасан гаригт М.Машбатын хэргийг шүүнэ

Амлалт нэхэх ард түмний холбооноос суулт зарлаж байсан иргэдийн гэрийг машинаар дайрч, зургаан хүн гэмтээсэн М. Машбатад холбогдох хэргийг  баасан гаригт Сүхбаатар дүүргийн шүүх авч хэлэлцэхээр болжээ. Цагдан хорих төвд биеийн байдал нь хүнд байгаа гэгдэж байсан түүнийг Сэтгэцийн эмгэг судлалын төвийн шинжилгээгээр хэрэг хүлээх чадвартай гэсэн хариуг өгсөн байна. Тэрээр энэхүү шинжилгээг гурван удаа өгөөд байгаа юм. Ихэнх тохиолдолд ганцхан удаа шинжилгээнд ордог юм байна.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж