Эверестийнхэн Алтай таван богдыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Эверестийнхэн Алтай таван богдыг зорилоо

Одоогоос таван жилийн өмнө дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд амжилттай авирч байсан гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Д.Баярням, Р.Тулга нар Алтай таван богдод Эверестийн авиралтынхаа таван жилийн ойд болон Баян-Өлгий аймгийн түүхэн ойд зориулсан авиралт хийхээр өнөөдөр Баян-Өлгий аймгийг зорилоо.

Эверестийн оргилд хоёрандаа хүрч, хойд Америкийн ноён оргил Маккенли, Африк тивийн ноён оргил Климанжаро, Европ тивийн ноён оргил Эльбруст алтан соёмбот далбаагаа мандуулсан гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэхүү авиралтыг ахалж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд Монголын уулчдын нэгдсэн холбооны бусад уулчид багтжээ.  

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж