
ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга асан, хошууч генерал А. Ганбат нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийнхөө хүүхдүүдийг зэвсэгт хүчний ангиас цалинжуулж байсан хэрэгт холбогдоод байсан билээ. Баянзүрх дүүргийн шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ мэдээллийг тус дүүргийн прокурорынхон няцаасан мэдээлэл өгөхгүй байгаа ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм. Хошууч генерал А. Ганбат нь ЗХЖШ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа ОХУ болон БНХАУ-д сурдаг хоёр хүүхдээ Ховд аймаг дахь зэвсэгт хүчний 153-р ангид ажилладаг мэтээр бичиг баримт бүрдүүлэн цалинжуулж байсан байна.
Б. Болорсүх