Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс хооронд 2007 оны тавдугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай” гэрээний дагуу Тахарын алба өнөөдөр тус улсад ялтан шилжүүлэх ажиллагааг зохион байгууллаа. Ялтан шилжүүлэх ажиллагааг БНСУ-ын иргэн Жон Те Сонын өөрийн гаргасан хүсэлт болон холбогдох байгууллагуудын зөвшөөрөлд үндэслэн гүйцэтгэсэн юм. Тахарын албаны хувьд БНСУ-ын холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэж өгөх ажлыг Буянт-Ухаа агаарын боомтоор зохион байгууллаа.

Өмнө нь Тахарын алба Монгол Улс, ОХУ-ын хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ, Тахарын албаны тухай хууль зэргийг үндэслэн нэр бүхий 3 ялтныг ОХУ-д шилжүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж