Фото: Joe Raedle / Getty Images North America / AFP
Оксфордын англи хэлний толь бичгийн хувилбараар жилийн шинэ үгээр цахим тамхи татахыг хэлэх "vape» гэсэн үйл үг тэмдэглэгдэж байна. Oxford толь бичгийн албан ёсны сайтад энэ тухай өгүүлжээ.
Энэ "to vape» гэсэн үйл үгний тодорхойлолт толь бичигт 2014 оны наймдугаар сард гарч ирсэн бөгөөд “цахим тамхи буюу ижил төстэй төхөөрөмжийн гаргасан утааг сорон уур гаргах” гэсэн утгыг илэрхийлж байна. Үг санаачлагчид өөрсдийн сонголтыг цахим тамхи дэлгэрч байгаатайгаар холбон тайлбарлав. Шинэ vape гэсэн үгийг хэрэглэх нь энэ жилийн дөрөвдүгээр сараас улам нэмэгдсэн байв. Тэр үеэр Лондонд анхны vape-кафе нээгджээ. Харин Нью-Йоркт цахим тамхийг орон байранд татахыг эсэргүүцэж байна.
Жилийн үг цолонд дэвшүүлсэн үгсийн эцсийн жагсаалтад: "normcore» (моодны хувцас гэж анхаарал татахааргүй хувцсаар гангарах), "contactless» (телефон утас, смарткарт зэргийн төхөөрөмжүүдийг холболтын утасгүйгээр холбохыг хэлэх контактгүй), "slacktivism» (хүнээс онцын хүчин чармайлт гаргах шаардлаггүй Интернэтийн улс төрийн арга хэмжээнд оролцох) зэрэг үгнүүд орсон байна.
Англи хэлний өөр нэг толь бичгийн (Collins English Dictionary) хувилбараар жилийн шинэ үг нь "to photobomb» гэсэн үйл үг болов. Уг толь бичгийн тайлбараар, “тухайн хүний зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах” утгыг илэрхийлдэг гэнэ. Жишээлбэл доорх зурагт ард нь байгаа зөөлөн тоглоомын хоёр баавгай “сонирхолтой байдлаар” Ким Чен Уны “зөвшөөрөлгүйгээр” зурагт нь буун “фотобөмбөг” болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР