Эбола бүсийн эдийн засагт нөлөөлөх нь

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Эбола бүсийн эдийн засагт нөлөөлөх нь

AP Photo/Baba Ahmed

 

Баруун Африкийн орнуудад Эбола вирус тархаж байгаа нь тэр бүсийн хөдөө аж ахуй, эдийн засагт сөргөөр нөлөөлж болох тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FАО) ерөнхий захирал Жозе Грациану да Силва  хэлж байна.

 

"Эбола вирусийн өдөөсөн өвчний дэгдэлтийн өндөр төвшинтэй Баруун Африк нь хөдөө аж ахуйн үржил  шимтэй бүс юм. Халдвар авах айдас, хөдөлгөөний хязгаарлалтын улмаас Гвиней, Либери, Сьерра-Леоне орнуудын  фермерүүд  талбайдаа ажиллахгүй байна. Энэ нь ургац, газар тариалангийн салбарт нөлөөлөх нь дамжиггүй” хэмээн да Силва өгүүлэв.

 

Өвчний дэгдэлт хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэлд оруулжээ. Хүнсний дутагдал гарч ирэхийг үгүйсгэх аргагүй гэж тэр санууллаа.

 

"Хөдөө аж ахуйн бүсийн хэдэн мянган гэр бүлийн  ажилладаг тариалангийн аж ахуй, хүнсний аюулгүй байдлыг  хангах зорилгоор FАО нэн яаралтайгаар донорт хандан 30 сая доллар гаргаж өгөхийг хүссэн. Хэрэв тусламжийг цаг алдалгүйгээр үзүүлэхгүй бол Эбола вирус урт хугацааны сүйрэл авчрах аюултай байна”  гэж тэр онцолжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж