Өрхийн эмнэлэгүүдэд оношлогооны аппарат нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлэгүүдэд оношлогооны аппарат нийлүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой  хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж эхэлснээр нийслэл хотын 140 өрхийн эмнэлэгт анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат, дагалдах хэрэгслийн хамт буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлэх бөгөөд энэхүү төхөөрөмж нь шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцлаж цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр өвчнийг эрт үед нь  илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах юм байна.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар болон Руйсанса корпораци хооронд 3 жилийн хугацаатай хамтран ажиллах бөгөөд эхний ээлжинд өрхийн эмнэлгүүдэд тус тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болжээ. Гэрээнд гарын үсэг зурах нээлтэд НЭМГ-ын дарга Ш.Энхбат, Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бүн, Монгол дахь Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бүн , Хотын хөгжлийн дэмжих “Шинэ тосгон холбоо”-ны тэргүүн Б.Жаргал болон холбогдох албаны хүмүүс  оролцжээ.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж