Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлснийг зөвшилцөх санал хүргүүлсэн тухай

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлснийг зөвшилцөх санал хүргүүлсэн тухай

Монгол Улсын Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлснийг зөвшилцөх санал хүргүүлсэн тухай

Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Үндсэн Хуулийн 33.2-т заасны дагуу буюу “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” гэсэн заалтыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1/311, 1/312, 1/313 тоот албан бичгийг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд тус тус хүргүүлсэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1/311 тоот, 1/312 тоот, 1/313 тоот албан бичгийг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд хүргүүлсний дагуу одоогоор Монгол Ардын нам болон Иргэний зориг ногоон нам албан тоотын хариуг ирүүлсэн байна.

Харин  Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболдын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэлд хүргүүлсэн 1/313 тоот албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж