Microsoft корпораци Nokia компаний гар утасны салбарыг худалдаж авснаар тус нэрийг бүтээгдэхүүний нэрнээс хасан дахин ашиглахгүй болсон гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Харин Финляндад үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй Nokia компанийн үлдэгдэл сарбарууд нь өөрсдийн нэрийн таблет гаргаж жинхэнэ сюрприз барьлаа хэмээн BBC мэдээлжээ.
Nokia N1 таблет нь 7.9 инчийн дэлгэцтэй, хөнгөн цагаанан хүрээтэй, iPad Mini-тэй тун төстэй загвартайгаар хийгдсэн байна.
Android 5.0 үйлдлийн системтэй, Intel Atom процессортой, Micro-USB оролттой ба 249 ам.долларын үнээр худалдаалагдах юм байна.
Т.БИЛГҮҮН