Технологийн хамгийн хүчирхэг компани болох Apple шинэ загварын компьютерын хулганы зохиогчийн эрх бүртгүүлсэн тухай AppleInsider мэдээлжээ.
Энэхүү хулгана нь олон давуу талтай, компьютерын хулганы дараагийн үе хэмээн нэрлэгдэж байгаа бүтээл гэнэ. Өрсөлдөгч компаниуд нь одоогоор компьютерын хулганы шинэ технологи дээр ажиллаж эхлээгүй байгаа учраас Apple энэ салбарт мөн л анхдагч болж байна.
Уг компьютерын хулгана нь өндөр мэдрэгчтэй, хамгийн том давуу тал нь зураг скайнердах хүчин чадалтай байх гэнэ.
Т.БИЛГҮҮН