Томруулдаг шилтэй халбага

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Зарим нэгэн хүмүүс хоолоо идэхдээ эргүүлж тойруулж харан, халбага сэрээгээрээ хоолоо онгичиж, ямар нэгэн идэж болохгүй зүйлс байгаа эсэхийг сайтар шалгадаг. Ийм “сэжигч” хүмүүст зориулсан тусгай халбагыг зохион бүтээжээ.

Уг халбаганы толгой хэсэг нь төмөр хүрээтэй томруулдаг шилээр хийгдсэн ба идэж буй хоолоо нарийн харахад туслана.

Дотор нь юу юу байгааг нарийн ажиглаж харах дуртай хүмүүст зориулсан энэхүү халбага маш ихээр таалагдана хэмээн зохион бүтээгчид нь онцолжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж