Жуулчлахад аль хот зүгээр вэ?

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Жуулчлахад аль хот зүгээр вэ?

 

Берлин хотыг жуулчид хамгийн хөгжилтэй хот гэж үзэв. Энэ тухай хоёр компанийн хийсэн судалгаанаас үндэслэн The Independent сонинд өгүүлжээ.

 

Судалгааг Get Your Guide гэх жуулчны компани нисэхийн тасалбар худалддаг GoEuro компанитай хамтран хийсэн байна. Тэд 17 сайтын материалыг үзэн 1800 хотын баар зоогийн газрын чанарыг гаргах замаар чансааг хийжээ.

 

Сонинд бичснээр, Берлин хамгийн хямдхан шар айрагтай мөн баарнуудад нь “сүүлчийн захиалга” гэж байдаггүйгээр жуулчдад таалагдсан гэнэ.

 

 Хоёрдугаарт өөрийн шөнийн клубуудынхаа буянаар Лондон, гуравт нь Парис оржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж