“Лос Анжелес Лейкерс” хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

“Лос Анжелес Лейкерс” хожлоо

NBA (11.18): АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн талбайд өнөөдөр дөрвөн тоглолт боллоо. Мягмар гаригийн тоглолтод "Лос Анжелес Лейкерс", "Милоуки Багс", "Юта Жазз" болон "Нью-Орлейн Паликанс" багууд өрсөлдөгчөө хожсон байна.

Энэ улирлыг тааруухан эхлүүлсэн “Лос Анжелес Лейкерс” багийнхан “Атланта Хаукс” багийн талбайд зочлон тоглосон. Тус тоглолтын эхний хагас 67-52 онооны харьцаагаар зочин багийн хожлоор өндөрлөсөн юм. Тоглолтын гуравдугаар үе 91:83, сүүлийн үе 114:109 онооны харьцаагаар зочдын давамгайлалаар өндөрлөж, “Лейкерс”-чүүд хоёр дахь хожлоо авлаа. Ник Янг гэмтлээс эргэн ирж, 17 оноогоор багтаа тусалсан байна. Энэ тоглолтод Кобин Брайнт 28 оноог авсан бол талбайн эздээс Малсап 29 оноог авчээ.

Бусад тоглолтууд:

"Лос Анжелес Лейкерс" 114-109 "Атланта Хаукс"
"Нью-Иорк Никс" 113-117 "Милоуки Багс"
Оклахома Сити Тандер 81-"98 Юта Жазз"
"Нью-Орлейн Паликанс" 106-100 "Сакермэнто Кингс"

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж