Таргалалт өнөө цагийн ноцтой асуудал

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Таргалалт өнөө цагийн ноцтой асуудал

AP Photo/Mark Lennihan

 

Таргалалт ба зөв бус хооллолтын асуудал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ром дахь төв байранд өнөөдөр болж буй Хүнсний олон улсын  II бага хурлын анхаарлын төвд байна. Бага хуралд 190 орны төлөөлөгчид оролцох тухай тус байгууллагын ерөнхий захирал Жозе Грациану да Силва мэдээлэв.

 

"Өлсгөлөнтэй бид харьцангуй  амжилттай тэмцэж байгаа ч хөгжиж буй амжиргааны төвшин тааруухан орнуудад хүмүүсийн өөхлөлт нэмэгдэж байгааг харж байна. Дэлхийн хэмжээнд таван нас хүртлэх 42 сая хүүхэд илүүдэл жинтэй байна. Энэ ер бусын үзэгдэл нь  хэт хооллолтоос бус чанаргүй хоол хүнснээс үүдэлтэй. Тэр нь эргээд зүрх  судасны өвчин, инсульт, хорт хавдар, сахарын шижинг нэмэгдүүлж байна” гэж Жозе Грациану да Силва ярив. Хүнсний чанарыг сайжруулах нь эрүүл хоол хүнсэнд бүгдийн замыг нээж байгаа баталгаа юм. Энэ бол ганц хүний үүрэг биш, энэ асуудлаар Засгийн газар нь иргэний байгууллагуудын дэмжлэгтэйгээр, хувийн секторын төлөөлөлтэйгээр хийх ёстой хэмээн тэр тэмдэглэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж