МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр хуралдаж, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Д.Тэрбишдагва, Г.Цолмон, С.Шийлэгдамба, Н.Батцэрэг, Шаравдорж нарын таван хүнтэй ажлын хэсэгт АН-МАХН-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ хүчинтэй эсэхийг тодруулах үүрэг өгчээ. АН-ын дарга асан Н.Алтанхуягийн үзэглэсэн хамтын ажиллагааны гэрээг АН-ын ҮЗХ-ноос хүчингүй болгосноо мэдээлсэн. Гэхдээ АН-ын ҮЗХ-ны дээрх шийдвэрийг МАХН хүлээн зөвшөөрөхгүй байгаа. МАХН-ын Гүйцэтгэх товчоо 29 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд өнөөдрийн хуралд 20 орчим гишүүн оролцжээ. Ажлын хэсэг гэрээний асуудлыг тодруулсны дараа улс төрийн бусад асуудлыг ярилцахаар болсон байна.
С.ОТГОН