Хатан хаан болроор чимэглэсэн 3D шилээр гангарчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Хатан хаан болроор чимэглэсэн 3D шилээр гангарчээ

Британийн хатан хаан II Элизабет Канадын Торонто хотноо байрлах Pinewood кино студид зочлох үеэрээ ганган 3D шил зүүснээр олны нүдэнд өртжээ. Хатан хаан тус студид зочилж, 3D киног хэрхэн хийдэгтэй танилцаж, нэгээхэн хэсгийг үзэж сонирхсон бөгөөд ингэхдээ өөрийнхөө авчирсан тусгай 3D шилийг зүүсэн гэнэ. Нүдний шилний хоёр гаранд Swarovski болроор Q  үсгийг шигтгэсэн уг 3D шил олны анхаарлыг татсан байна.

“Өдгөө 84 настай хатан хаан 3D их л сэтгэл хангалуун байх шиг харагдсан” хэмээн тус студийн гэрэл зурагчин Жон Рийв Британийн “Guardian” сонинд ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж