Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

WE ARE AS YOU ARE

Италийн Terranova брэндийн Монгол дахь албан ёсны салбар дэлгүүр 11/15-ны өдөр  нээлтээ хийлээ.

Монгол дахь дэлгүүрийн эрхлэгч, борлуулалтын багийн хамт олон 1 сарын турш Итали улсад очиж, салбар дэлгүүрүүдээр орон, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний чиглэлээр сургалтанд хамрагдсан бөгөөд тэдэнтэй хамт Итали мэргэжилтнүүд ирж 10 хоногийн турш манай улсад байрлан дэлгүүрийн нээлтийн ажилд тусалсан юм. Ийнхүү хорооллын Номин Их дэлгүүрийн 1000 метр² талбайд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцасыг төвлөрүүлсэн хамгийн том брэнд дэлгүүр хэрэглэгчдээ угтан авлаа.

Дэлгүүр нээгдэхэд 1000 гаруй залуус нэгэн зэрэг үйлчлүүлж бэлэгтэй, хямдралтай, бүжигтэй, амьд хөгжимтэй хамт сонирхолтой шоппинг хийцгээв. Энд ирсэн залуус зардалаас хамаарсан дурамжхан сонголтоосоо татгалзаж, жинхэнэ өөрийгөө хүссэнээрээ илэрхийлэх таатай сонголтоо хийн “Show off your style” шинэ давалгааг эхлүүлж байна.

Terranova нь Номин Трейдинг ХХК-ийн Номин Фейшн салбар “Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох” эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлсэн 2 дахь том төсөл, шинэ оны өмнө хэрэглэгчиддээ барьсан эхний бэлэг байлаа.

Terranova брэндийн толгой компани болох Teddy S.p.a нь тус брэндээс гадна тансаг ангиллын хувцасны Rinascimento, нэмэх жинтэй бүсгүйчүүдийн Kitana, Залуучуудын гоёлын хувцасны Calliope гэсэн дэлхийд танигдсан, европын шилдэг брэндүүдийг гаргадаг Италийн бэлэн хувцасны толгой компани юм. 

Дашрамд дурдахад, Terranova нь дэлхийн 50 гаруй оронд 600 гаруй салбар дэлгүүртэй европ болон дэлхийн бэлэн хувцасны зах зээлд хямд үнээр тэргүүлэгч томоохон брэнд төдийгүй залууст чиглэсэн шинэлэг загвар, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл, залуу насны эрх чөлөө, цог жавхаа, эрч хүчийг тодорхойлогч болж чаддагаараа бусад брэндээс ялгарч чаддаг юм.

www.facebook.com/terranovamongolia

Хаяг: 3-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө, Номин Их Дэлгүүр, 1-р давхар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж