Мобикомын дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөл өөрчлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Мобикомын дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөл өөрчлөгдлөө

 

Дугаараа ашиглаагүй саруудад суурь хураамж бодогдоно

УЛААНБААТАР ХОТ, 2014 оны 11-р сарын 19

Мобикомын дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөлд 2014 оны 11-р сарын 20-ны өдрөөс эхлэн өөрчлөлт орлоо. Хэрэглэгч та гар утсаараа дуудлага хийж, мессэж бичээгүй буюу дугаараа ашиглаагүй тохиолдолд тухайн сарын суурь хураамжийг нэхэмжилж эхлэх юм.

Иймд хэрэглэгч та дараа сардаа дугаараа ашиглахгүй бол суурь хураамж гарахаас сэргийлэн дугаар хадгалах үйлчилгээг сонгоорой.

Мобиком таны дугаарыг 1 жил хүртэл хугацаанд хадгалах боломжтой бөгөөд дугаараа хадгалуулахын тулд үйлчилгээний салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа хүрэлцэн ирж дугаар хадгалах үйлчилгээг идэвхжүүлээрэй. Дугаар хадгалах үйлчилгээ нь эхний 3 сарын турш ямар нэг төлбөргүй бөгөөд 4 дэх сараас эхлэн сарын 5000 төгрөгийн хураамжтай.

 

Та энэхүү үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2222 утас руу залгаж эсвэл www.mobicom.mn цахим хуудсанд зочилж аваарай.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж