Газар дээр нь баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Газар дээр нь баривчилжээ

Баянгол дүүргийн цагдаагийнхан дээрэм хийсэн залуусыг газар дээр нь саатуулжээ. Тус дүүргийн 14 дүгээр хороонд иргэн С, Э нарыг харихаар явж байхад хэсэг залуус хутга тулган эд зүйлийг нь дээрэмдсэн аж. Дээрэм хийсэн залуус холдоогүй байхад цагдаагийнхан ойролцоо явж байгаад газар дээр нь саатуулжээ. Тэд эрхэлсэн ажилгүй 16-20 настай иргэд байсан гэнэ. Тэд удаа дараа энэ мэт аргаар дээрмийн хэрэг үйлдэж байснаа хүлээгээд байгаа бөгөөд гар утас, хэтэвчээ Баянгол дүүргийн 14,15,18 дугаар хорооноос дээрэмдүүлж байсан иргэд байвал тус дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж болох аж.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж