Ч.Хүрэлбаатар: Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцсэн бол үүний дараа үргэлжлүүлэн Удирдах зөвлөл нь хуралдсан байна.

Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж үзсэн бололтой.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар  энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "АН-аас МАН-д хандсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт "Сайханбилэгийг дэмжих боломжгүй" гэсэн хариу өгөх шийдвэрийг гаргалаа" гэж мэдээлжээ.

Сануулахад, өнөөдөр үдээс хойш хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн сайд Ч.Сайханбилэг нар оролцож, хуралдаан үндсэндээ зургаан цаг орчим үргэлжилсэн юм.

 

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж