
Гурав хоногийн өмнө БНСУ-ын Пухан хотоос Инчоны ОУ-ын нисэх онгоцны буудал орох чиглэлийн автобус осолд орж уг автобус дотор нийт 24 хүн явж байсны 12 нь газар дээрээ амиа алдсан талаар өмнө нь мэдээлж байсан. Амьд үлдсэн хүмүүсийн дунд н.Баярмаа гэдэг Монгол оюутан охин зорчиж явсан ба Инчоны Насаред эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Солонгос дахь Монголын оюутны холбооноос тус эмнэлэг рүү холбогдон Баярмаагийн биеийн байдлыг асууж тодруулахад маш хүнд байгаа гэсэн мэдээллийг өгчээ. Иймд Солонгос дахь Монголын оюутны холбооны гишүүдийн саналаар н.Баярмаад тус хүргэх зорилгоор сайн санааны хандивын аянг зохион байгуулж эхэлсэн байна. Хандивын аян энэ сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд хандиваар цугларсан мөнгийг түүний эмчилгээний зардалд нэмэрлэх аж.
П.Наран