МАН УЗ-тэйгээ зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

МАН УЗ-тэйгээ зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор тус хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн сайд Ч.Сайханбилэг нар оролцов. Хуралдаан үндсэндээ 6 цаг орчим үргэлжиллээ. Гэвч тодорхой шийдвэр гаргаж чадалгүй, дахин Удирдах зөвлөлтэйгээ асуудлыг ярилцахаас аргагүй болжээ.

МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөөд байна. Гэхдээ Удирдах зөвлөлийг одоо хуралдуулах уу, яах вэ гэдэг эцэслээгүй байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж