Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Нас бол зүгээр л тоо

5 насандаа, Моцарт төгөлдөр хуур, хийл тоглож чаддаг байсан.

“Би хэн нэгний магтаал эсвэл доромжлолд огт анхаарал хандуулдаггүй. Би зүгээр л өөрийн мэдрэмжийг дагадаг.”

6 насандаа, Шерли Темпле “Хурц нүд” кинонд тоглосон. (түүний урлагын кареер хүүхэд насанд нь дууссан, тэрээр дипломат болсон.

“Цаг бол мөнгө юм. Дэмий цагаа үрэх нь дэмий мөнгөө үрэхтэй л адил.”

12 насандаа, Анне Франк өөрийн дайны үе дэхь өдрийн тэмдэглэлээ бичсэн.

“Залхуурал нь сайхан санагддагч аливаа зүйлийг хийх нь  таньд сэтгэл ханамжийг өгнө.”

13 насандаа, Магнус Карлсен шатрын түүхэн дэхь хамгийн залуу хоёрдохь гранд мастер болсон.

“Зарим хүмүүс тэдний өрсөлдөгч тоглоомыг сонирхолтой болгож эхлэх үед хожигдох бол хэвийн зүйл гэж боддог. Харин би тэгж бодохгүй байна. Та ямар ч  өршөөлгүй байх ёстой.”

14 насандаа, Надиа Команечи Олимпоос хамгийн өндөр оноо болох 10 оноог авсан хамгийн анхны эмэгтэй гимнастигч болсон.

“Зогсолтгүй хөдөлмөрлөсөн маань л үүнийг хялбар болгосон. Энэ бол миний нууц. Миний хожлын шалтгаан.”

15 насандаа, Тензин Гяцо XIV дүгээр Далай Ламын хойд дүрээр тодорсон.

“Хэрэв та боломжтой гэж бодож байвал энэ үргэлж боломжтой байдаг”

17 насандаа, Пеле Бразил улс хөлбөмбөгийн дэлхийн аварга болоход том тус хүргэсэн.

” Спорт бол залуу хүнд урам зориг хайрлах хамгийн чухал зүйлсийн нэг юм.”

19 насандаа, Элвис Преслей олонд танигдаж хожим нь Рок н Роллын хаан хэмээн дуурсагдах болсон.

“Үнэн бол яг л нар шиг, та түүнийг түр хугацаанд нууж болох ч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй”

20 насандаа, Жонн Леннон анхныхаа “Бийтлле” тоглолтыг хийсэн.

“Чи хэн нэгний хэлснээр байх хэрэггүй. Чи зөвхөн хэн байхыг хүсэж байна түүгээрээ л бай”

22 насандаа, Жесси Oвенс Берлиний олимпоос 4-н алтан медал хүртсэн.

“Хүн бүхэнд мөрөөдөл байдаг. Харин энэхүү хүсэл мөрөөдөлөө бодит болгохын тулд таниас маш их сахилга бат, хүчин чармайлт шаарддаг.”

23 насандаа, Бетховен төгөлдөр хуурыг төгс эзэмшсэн.

“Хөгжим бол бүх цэцэн мэргэн, гүн ухааныг нээгч юм.”

24 насандаа, Исаак Ньютон орчин үеийн механикын үндэс суурь болсон “Philosophiæ Naturalis Principia Mathematica” бичмэлээ гаргасан.

“Платон бол миний найз, Аристотель ч мөн адил. Гэвч миний хамгийн сайн найз бол Итгэл юм.”

25 насандаа, Рожер Баннистер 1 милл газрыг 4 минутанд туулсан.

“Ямар ч саад тогтгор тохиолдсон бай түүнийг даван туулж чаддаг хүнд амжилт ирдэг”

26 насандаа, Алберт Эйнштэйн Харьцангуйн онолоо гаргасан.

“Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.”

28 насандаа, Микеланжело алдарт Давид болон Пиета хэмээх уран барималуудаа бүтээсэн.

“Би үргэлж суралцсаар байх болно”

29 насандаа, Агуу Александер Түүхэн дэхь хамгийн том эзэнт гүрнүүдийн нэгийг байгуулсан.

“Би хонинд удирдуулсан арслангын арми бус арсланд удирдуулсан хоньны арминаас айж байна.”

30 насандаа, Ж.К.Ровлинг  “Харри Поттер ба Философичийн чулуу ” зохиолоо бичиж дуусгасан.

“Хэрэв танд хангаллтай зориг тэвчээр суусан бол бүх зүйл боломжтой болж эхэлдэг.”

31 насандаа, Амелиа Иерхарт Атлантын далайг ​​онгоцоор туулсан анхны эмэгтэй болов.

“Аливаа зүйлийг хийх хамгийн үр дүнтэй арга зам нь зүгээр л түүнийг хийх юм.”

32 насандаа, Опра Винфрей өөрийн анхны ток шоугаа олон нийтэд хүргэсэн.

“Хатан хаан шиг бодоод үз л дээ.  Хатан хаан хэзээ ч алдаанаас айдаггүй. Учир нь алдаа бол амжилтанд хүрэх гишгүүр юм.”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж