Шуурхай бүлгийн албан хаагчдын сургалт болжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Шуурхай бүлгийн албан хаагчдын сургалт болжээ

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас Харуул хамгаалалтын хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Тусгай бүлэг, хотын бүсийн хорих ангиудын Шуурхай бүлгийн албан хаагчдын хээрийн гаралт, нэгдсэн сургалт энэ сарын 14-16-ны өдрүүдэд Хорих 405 дугаар ангид болжээ.

 Шуурхай бүлгийн албан хаагчдын тусгай тактикийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тус сургалтад ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын шуурхай бүлгийн нийт 98 албан хаагч оролцсон байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй тусгай ажиллагааны тактик, хорих ангийн нөхцөл байдал, онцлогт нийцүүлэн ялтныг хуяглан хүргэх ажиллагаа, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам, тактик, техникийн өгөгдөхүүн, барьцаанд авагдсан хүн болон орон байрыг чөлөөлөх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан аж.

Цаашид энэ төрлийн сургалтыг тодорхой хугацаанд, гадаадын болон дотоодын ижил төстэй байгууллагатай хамтран зохион байгуулах, гарч болзошгүй онцгой учралын үед саадгүй ажиллах зорилгоор хорих ангийн бүсэд сургалтыг зохион байгуулж хэвших нь шаардлага, ач холбогдолтой гэж үзсэн талаар ШШГЕГ-аас мэдээллээ.

 

ХОТЫН БҮСИЙН ХОРИХ АНГИУДЫН ШУУРХАЙ БҮЛГИЙН АЛБА

ХААГЧДЫН ХЭЭРИЙН ГАРАЛТ, НЭГДСЭН  ЦУГЛАРАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж