Тохижилт үйлчилгээний компани буюу ТҮК-ийн шилдэг ажилчдыг Хонконг, Сингапураар аялах эрхийн бичгийг өнөөдөр гардуулахаар болжээ. Тэдгээр хүмүүс арваннэгдүгээр сарын сарын 27-оос арванхоёрдугаар сарын 2 -ныг хүртэл зурагаа Хонконг, Сингапураар аялах юм. Аяллын урилга, эрхийн бичгийг өнөөдөр 16 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гардуулж өгөх юм. “Хоггүй хороо, хоггүй гудамж” болзолт уралдаанд шилдгээр шалгарсан 11 талбайн үйлчлэгч, гурван жолооч, хоёр хог тээврийн машины ачигч, нэг цэцэрлэгжүүлэгч гээд нийт 17 ажилтнууд аяллын багт багтжээ.
Д.ЦЭЦ