С.Саянцэцэг төгөлдөр хуурчийг сонгодог урлаг сонирхогчид андахгүй сайн мэдэх болов уу. Тэрээр өөрийнхөө аавд зориулсан уран бүтээлийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 21-нд Соёлын төв өргөөнд хийх бол 22-нд “Spanish” клубт хийх гэж буй.
Түүний эхний өдрийн тоглолтын тасалбар 20 мянган төгрөг бол хоёр дахь өдрийн тоглолтын тасалбар 100,150,180 мянган төгрөгийн үнэтэй аж. Хоёр дахь өдрийн тоглолтонд хүрэлцэн ирсэн зочид Испани тогоочийн гарын хоолыг амталж Испаниас захиалж авчруулсан дарс таашаан нэгэн үдшийг Испани орны соёлтой танилцаж өнгөрүүлэх юм.
Дашрамд сонирхуулахад төгөлдөр хуурч С.Саянцэцэг өөрийн найзууд болох ОХУ, Испани, Австри зэрэг орны хөгжимчидтэй хамтран тоглох бөгөөд хамтран тоглох хөгжимчид нь маргааш Монголд ирнэ.
Э.ТЭКҮ