Казах бөхийн “Евразия барыс” тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Казах бөхийн “Евразия барыс” тэмцээнд оролцоно

Энэ сарын 22-нд Казахстаны Жамбул мужийн төв Тараз хотод казах күресийн (казах бөхийн) “Евразия барыс” (Евразийн барс) олон улсын тэмцээн болно.

Энэ жил хоёр дахь удаагаа зохиогдох гэж буй уг тэмцээнд Европ болон Азийн шилдэг найман баг өрсөлдөх аж.

Монголын багийн дасгалжуулагчаар Улсын харцага, Гавьяат тамирчин О.Бахыт ажиллах бөгөөд багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

  • 60 кг-д Ганболдын Хэрлэн,
  • 70 кг-д Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар,
  • 80 кг-д Мөнхбатын  Дагвадорж,
  • 90 кг-д Хутагийн Цогтгэрэл,
  • хүнд жинд Болдпүрэвийн Сугаржаргал нар зодоглох юм байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн анхны тэмцээнд Монголын баг хоёрдугаар байрт шалгарч, 20 мянган ам.долларын эзэн болж байжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж