Хүүхдийн эрүүл мэндийн дайсан болсон гэрийн тоосны хачигийг устга

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрүүл мэндийн дайсан болсон гэрийн тоосны хачигийг устга

Хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчиний 80% нь гэрийн тоосны хачигнаас үүсдэг болох нь аль хэдийн тогтоогдсон. Энэхүү гэрийн тоосны хачиг нь ор дэвсгэр, буйдан, үслэг тоглоом, хивс дрож гээд зөөлөн эдлэлд олноороо зүүгдэн амьдардаг паразит амьтан юм.

Гэрийн тоосны хачиг нь 0.1-0.5 мм жижигхэн учир хүний нүдэнд харагддаггүй амьтан юм. Иймд тоос сорогчоор бүрэн цэвэрлэгддэггүй. Гэрийн тоосны хачигт хамгийн тохиромжтой орчин нь 20-30 хэмийн дулаантай, 75-80%-ийн чийглэг орчин юм. Хачиг нь -25 хэмд хэдхэн цаг, +50 хэмд 4 цаг, +60 хэмээс дээш халуунд ганц цаг тэсч чадна. Гэрийн тоосны хачиг нь өндөг бие гүйцсэн хачиг болтлоо 4 долоо хоног зарцуулдаг. Эмэгчин хачиг 4 долоо хоногт 300 хүртэл өндөг гаргадаг. Гэрийн тоосны хачиг нь хүн амьтны үс, хагаар хооллодог ба нэг хүн хоногт 1-1.5 гр хагийг арьснаасаа хаядаг нь хэдэн зуун мянган хачгийг тэжээхэд хүрэлцээтэй юм.

Эдгээр нь эрүүл хүмүүсийг өвчлүүлэхгүй, өвчин зөөхгүй, арьсаар нэвтрэхгүй. Харин харшилтай хүмүүс энэ хачигны ялгадаснаас амьсгалын замаар авч эсрэг бие үүсч харшлын янз бүрийн хариу урвал үзүүлдэг. Хүүхдийн ГХБӨ-ний 80%-ийг гэрийн тоосны хачиг үүсгэдэг гэдэг нь хэдийн тогтоогдсон зүйл юм.


Гэрийн тоосны хачиг нь намар өвлийн улиралд хамгийн их харшил өгдөг. Гадаа хүйтэрч, хаалга цонхоо хааж, өрөөний чийглэг буурахад хачигнууд үхэх боловч түүний баас, үхсэн хачигны биеэс ч харшил өгдөг. Гэрт хичнээн л их хачиг байх тусам харшлын шинж тэмдэг хүндээр илэрнэ. өөрөөр хэлбэл хачиг цөөн үед хамрын битүүрэлт найтаалт ажиглагдаж байсан бол хачиг ихсэхэд багтраа хөдөлдөг.

Гэхдээ та санаа зоволтгүй. Гэрийн тоосны хачигийг устгагч RAYCOP тоос сорогчийг PC mall сүлжээ их дэлгүүр БНСУ аас шууд оруулж ирэн танд хүргэж байна. Энэхүү тоос сорогчийг та www.pc-mall.mn онлайн худалдаагаар хамгийн хямд үнээр худалдан аваарай.

Онлайн худалдааны шинэ эрин үе

www.pc-mall.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99903535

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж