Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

“Хас” банкаар овоглодог гэдгээр нь манай уншигчид Ч.Ганхуягийг андахгүй сайн мэдэх болов уу. Тэрээр шар мэдээллийн хуудсанд чамгүй олон мэдээллийн гол дүр болж байсан гэвэл буруудахгүй биз ээ.

Тэгвэл түүний залуугийн нэгэн сонирхолтой зураг онлайн мэдээллийн хуудсаар цацагдсан бөгөөд тэрээр өөрийн фейсбүүк хуудсандаа энэ талаарх тайлбар өгсөн байна.

“Миний энэ залуугийн зургийг тавьж байгаад л намайг баалдаг хэсэг нехед байна. Ямар ч айхтар хурдан шаламгай юм. Хэлж амжаагvй байхад л хэвлээд тавьчих юм. Vvнтэй холбоотой хоёр зvйл хэлье. Зурагны хувьд, би еерийнхеерее байх дуртай. Ийм ганц хуучны зураг гаргаж ирээд намайг доош нь чангааж байна гэж бодвол ереесгел. Наадах чинь би байсан. Надад еер бvvр хачин элдэвтэй гарсан олон зураг байна. Хэлсний хувьд, надад уул уурхайн хувьцаа байхгvй, мал байхгvй. Тиймээс би нэг зvйлийг шударгаар сануулья: Мал аж ахуйгаар л хегжих ёстой, мал маллах л хамгийн зев, байгальд ээлтэй ирээдvйтэй ажил гэдэг бол явцуу – зевхен vхрийн баас л гэхэд нийт дулааны цахилгаан станц, явж байгаа бvх машины яндан, зуухны утаанаас илvv метаны хий ялгаруулдаг юмаа гэсэн. Бэлчээрийг тахлалдаг чанараараа ямаа тэргvvлдэг гэж мен нэмсэн. Энэ бол цаг гучин минут vргэлжилсэн халуун ярианы нэг хэсэг байсан учраас явцуу байдлаар харуулах гэж оролдоод хэрэггvй болов уу? Намайг муухай харагдуулах еер юм гаргаачээ!”

Э.ҮНЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж