Европын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Европын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлнэ

Энержи Ресурс компани хүнд болон боловсруулах үйлдвэрийн чиглэлд дэлхийд алдартай Thyssen Krupp MinEnergy GmbH компанитай бүтээгдэхүүн борлуулах 2 жилийн гэрээ байгуулж, Монголд олборлосон коксжих нүүрсийг Европын орнуудад нийлүүлэх гарцыг нээлээ. Ухаа худагийн орд газраас хамгийн сүүлийн үеийн техник технологийн тусламжтайгаар олборлон гаргаж буй сайн чанарын кокжсон нүүрс Thyssen Krupp MinEnergy-гийн тусламжтайгаар ийнхүү барууны орнуудын аж үйлдвэрийн салбарын хэрэгцээнд нийлүүлэгдэх нь. Нэг тонн төмөрлөг үйлдвэрлэхэд 570 кг коксжсон нүүрс шаардагддаг гэх утгаараа өндөр чанарын нүүрсний үнэ цэнэ олон улсын зах зээлд улам бүр нэмэгдэж байгаа энэ үед дээрхи гэрээ Энержи Ресурс компани болон Европын томоохон худалдан авагчид хоорондын өргөн цар хүрээтэй бөгөөд ирээдүйтэй хамтын ажиллагааны эх суурийг тавьж байгаа юм.  
Эссен хотод төвтэй Thyssen Krupp MinEnergy компани нь Германы олон улсад нэр хүндтэй Thyssen Krupp группын охин компани бөгөөд хүнд үйлдвэрлэлийн материал хангамжийн бизнесийнхээ хүрээнд дэлхийн 40 орны 500 гаруй бүс нутагт байрлах олон мянган харилцагч компанид түлш, нүүрсэн бүтээгдэхүүн, шатамхай материал, өнгөт төмөрлөг гээд үйлдвэрлэлд шаардлагатай бүх төрлийн түүхий эд нийлүүлдэг төдийгүй түгээлт, ложистик, техниктэй холбоотой дагалдах бүх төрлийн үйлчилгээг олон улсын стандартын өндөр түвшинд үзүүлдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж