”Энержи ресурс”-т санхүүжилт олголоо

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

”Энержи ресурс”-т санхүүжилт олголоо

Энержи ресурс компаний нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд европын сэргээн босолт хөгжлийн банк 180 сая долларын санхүүжилт олголоо
Энержи Ресурс компаниас хэрэгжүүлж буй, монголдоо анхдагчид тооцогдох Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) 180 сая америк долларын санхүүжилт олголоо. Бүс нутгийн төдийгүй дотоодын уул уурхайн салбарын хөгжилд цоо шинэ хөгжлийг бий болгоход дэмжлэг өгч буй энэхүү санхүүжилт Монголд хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэх үйл явцад ч  эерэг нөлөө үзүүлж чадна гэдэгт банкныхан итгэлтэй байна.
Олон улсын стандарт хангасан, чанарын өндөр үзүүлэлт бүхий нүүрсийг дэлхийн зах зээлд нийлүүлэх үндсэн зорилтын хүрээнд жилдээ 5 сая тон нүүрс угааж, баяжуулах хүчин чадал бүхий цоо шинэ үйлдвэрийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Ухаа худаг нүүрсний уурхайн цогцолборт барьж байгуулах ажлыг Энержи Ресурс компани хэдийн эхлүүлсэн бөгөөд 2010 оны эцэс гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Салбарын тэргүүн туршлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн шилдэг технологийн дагуу баригдаж байгаа энэхүү үйлдвэр байгаль орчинд сөрөг нөлөөгүй, аюулгүй ажиллагааны дээд горимыг тогтоосон гээд олон давуу талтайгаас гадна БНХАУ болон ойролцоохь Зүүн Өмнөд Азийн орнуудад “Монгол”-оор овоглосон, өндөр чанарын коксжсон нүүрсийг экспортлож, бүс нутгийн зах зээлд Ухаа худаг нүүрсний брэнд бүтээгдэхүүнээр бардам өрсөлдөх боломжийг Энержи Ресурс компанид олгож байгаагаараа онцлог юм.

Компаний ТУЗ-ийн Дарга Ж.Оджаргал энэ талаар хэлэхдээ “Манай компанийн үйл ажиллагааг олон улсад нэр хүндтэй санхүүгийн байгууллага дэмжин санхүүжүүлж байгаад бид  туйлын баяртай байна. Ухаа худаг уурхайн ажиллагаанд бидний даган мөрддөг байгаль орчин, аюулгүй ажиллагааны болон холбогдох бусад стандартууд дэлхийн жишигт нийцэж, Монгол дах хөрөнгө оруулалтын чанар, далайцыг нэмэгдүүлэх боломж байгаагийн нэгэн жишээ гэж ойлгож байна.
ЕСБХБ Энержи Ресурс компаний хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд цаашид ч Монголын уул уурхайн салбарын хөгжилд  хувь нэмэр оруулахуйц дорвитой төслүүдийг санхүүжүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж