Монгол дахь Германы Элчин Сайдын яамнаас жил бүр зохиогддог герман хэлний боловсролын үзэсгэлэн яармаг энэ сарын 20-нд Хүүхдийн номын ордонд болно. Тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр ХБНГУ-д тэтгэлэгтэйгээр суралцах, судалгаа хийх болон герман хэлний шалгалтыг Улаанбаатар хотод яаж өгөх цаашлаад Герман улсад боловсрол эзэмших боломжийн талаар мэдээ мэдээлэл, олон асуултын хариуг авч болох юм. Үүний зэрэгцээ Германы их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутан залууст зориулан тусгай уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Б.Болор-Эрдэнэ