Татварынхан урамшууллаа буцааж төлнө

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Татварынхан урамшууллаа буцааж төлнө

Татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал нэрийдлээр өчнөөн олон тэрбум төгрөг авсан болох нь тодорхой болж шуугиан тариад буй.  Тодруулбал, зарим аймаг, дүүргийн Засаг дарга, Татварын хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, урамшуулал олгосон нь  Төсвийн тухай болон Татварын тухай хуулийг зөрчиж байгаа тул Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт үүрэг, чиглэл өгсөн байна. Энэ талаарх баримтыг АН-ын дарга З.Энхболд твиттер хуудсандаа жиргэжээ. Сангийн яамнаас гаргасан үүрэг, чиглэлд орон нутгийн төсвийн хөрөнгөөс татварын албаныханд олгосон урамшууллыг хүчингүй болгон орон нутгийн санд буцаан төвлөрүүлэх, урамшуулал авсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгасан байна.

У.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж