Америк залуугийн цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Америк залуугийн цогцсыг олжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт дадлага хийж байсан АНУ-ын иргэн 26 настай, эрэгтэй Колэн Мак Рэйн нь энэ сарын 03-ны өдөр Марк Орбирт гэгч хүнтэй хамт Манзуширийн хийдээс Цэцээ гүний чиглэлд явж байгаад алга болсон аж. Түүнтэй хамт явсан  Марк Орбирт энэ сарын 4-ний өглөө уулнаас бууж ирсэн бөгөөд Колэн Мак Рэйнийг одоог хүртэл сураггүй байна гэж мэдээлжээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах отрядын нийт 13 албан хаагч, Төв аймаг, нийслэлийн Налайх, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын нийт 194 албан хаагчид, долоон эрэлч нохойн хамт эрлийн ажиллагааг өчигдөр өглөөний 04:00 цагаас эхлүүлсэн байна. Эрлийнхэн оройн 17:00 цагийн орчимд Богд Хан-Уулын Нүхтийн амны орой хэсгийн хад асга ихтэй газраас Колэн Мак Рэйнийг нас барсан байдалтай олсноор эрлийн ажиллагааг зогсоосон байна. Хэргийг холбогдох албаныхан шалгаж байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж