Д.Арвин: Ярьсан зүйлдээ орооцолдчих гээд байх юм

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Д.Арвин: Ярьсан зүйлдээ орооцолдчих гээд байх юм

УИХ-ын гишүүн Д.Арвин ярьж хэлэхдээ хяналт тавьж эхэлсэн гэнэ шүү. Тэрээр саяхан Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн гишүүдийн АН-аас хөөнө гэх асуудалд тайлбар өгсөн нь эргээд асуудал дагуулсан бололтой.

Д.АрвинХасвал тэр л биз дээ. Надад хамаа алга. Би улс орны эрх ашгийн төлөө  л явна гэдгээ хатуу ухамсарлаж байгаа. Хөөвөл сайн л биз. Инээгээд яваад өгнө. Асуудал өрнөсний дараа бүх зүйл тодорхой болно. Биднийг одоо түгжил гээд л бичээд байна. Гэтэл өөрсдөө аль эрт фракциуд дотроо хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээ яриад л явж байсан юм билээ. Харин манай “Шонхор”-ынхон тийм зүйл хийж яваагүй  шүү” гэсэн тайлбар өгч байсан юм.

Түүнээс намынх нь талаар цаг үеийн асуудлаар ярилцлага авахыг хүсэхэд “Өө, эгч нь хамаагүй ярьж болохгүй юм билээ. Дараа нь хамаагүй зүйл ярилаа гээд зэмлэл хүртсэн. Ярьсан зүйлдээ орооцолдчих гээд байна” гэсэн хариу өгөв.

Д.БОЛОР

"Зууны мэдээ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж