Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг нэлээд удаан хугацаанд ганц бие явсан билээ. Тэгвэл сүүлийн үед түүнийг мэргэжил нэгт залуухан амрагтай болсон талаар чуулгынхан жиг жуг хийх болжээ. Учир нь тэрбээр сүүлийн үед хамт ажилладаг залуу дуучин Э.Чинчулуунтай амрагийн харилцаа тогтоогоод бараг жил орчим болж байгаа гэнэ.
Гавьяатын залуухан хархүү нь дуучин Э.Чинчулуун гэнэ. Тэрбээр өмнө үерхдэг байсан нугараач бүсгүйгээсээ салаад удаж байгаа бөгөөд найз бүсгүй нь энэ хоёрын харилцааг мэдээд зайгаа тавьсан гэдэг нь үнэний ортой бололтой.
С.Эрдэнэцэцэг, Э.Чинчулуун нар 17 насны зөрүүтэй. Гэвч Гавъяат дуучин маань залуучуудаас дутахааргүй биеэ сайхан авч явдаг нь хоёр хосын харилцаанд нөлөөлсөн болов уу. Э.Чинчулуун энэ жил Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын шинэ уран бүтээл болох “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүр Дархан Барайширд тоглох хүндтэй үүрэг аваад байгаа авьяаслаг дуучин ажээ.
Дурлалд нас хамаагүй гэдэг. Үүний тод жишээг хосууд харуулав. Жүжигчин Бархүү, Гавьяат жүжигчин Одончимэг нарын шуугиан намжиж амжаагүй байтал дараагийн хос тодорлоо.
Э.ТЭКҮ