МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Уг хуралдаанаар Ардчилсан намаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэж буй юм. Саналыг өнөөдөр үдээс өмнө цөөнхийн бүлэг хүлээн авсан.
Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дахин асуудлыг нягтлах юм.
Г.ДАРЬ