“Бүх намд зөвшилцөх санал тавина”

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

“Бүх намд зөвшилцөх санал тавина”

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж,  Ерөнхий сайдад нэр дэвшсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн асуудал болон  орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд  хийсэн Үндэсний аудитын газрын  шалгалтын дүн, Гэр бүлийн  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих тухай гурван асуудал хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанд оролцсон 29 гишүүний 19 нь Ч.Сайханбилэгийг дэмжсэн бол 10 гишүүн татгалзжээ. Энэ хүрээнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэвшүүлэхээр дэмжсэн байхад Гүйцэтгэх зөвлөл Ч.Сайханбилэгийг оруулж ирсэн нь ямар хуулийн хүрээнд явагдсан юм бэ?

 -ҮЗХ-ны хурлаар бүлэгт эрхийг өгсөн нь үнэн. Энэ хүрээндээ Р.Амаржаргал гэдэг нэр дэвшигчийг бид ҮЗХ-д санал болгосон. Нэр дэвшигчийг батламжилж болно, батламжлахгүй ч байж болох эрх нь зөвхөн ҮЗХ-д хадгалагддаг учраас энэ шийдвэр гарсан гэж ойлгож байна. ҮЗХ нь Р.Амаржаргалын шийдвэрийг хүлэээж авсан. Шинэ гарсан намын дарга хоёр дахь нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцээд оруулж ирсэн. Тийм учраас хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлсэн. 

Ч.Сайханбилэгийг бүлгийн 10 гишүүн дэмжсэнгүй. Эдгээр гишүүд УИХ-д асуудлыг хэлэлцэх үед дэмжинэ гэсэн баталгаа байна уу?

-УИХ-ын гишүүн өөр өөрийн бүрэн эрхтэй. Итгэл үнэмшлээрээ энэ удаагийн бүлгийн хурал дээр саналаа өгсөн гэж ойлгож байна. Чуулган дээр ямар санал өгөхийг би мэдэхгүй. Бүлгийн даргын хувьд хэлэхэд энэ төр тогтвортой байгаасай гэж хүсч байна. 

-Засгийн газар байгуулах хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс МАН-аас бусад намд Засгийн газарт хамтран ажиллах санал ирсэн гэсэн. Яагаад МАН-д санал  тавиагүй юм бэ?

-Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдсан. Ингээд ИЗНН, “Шударга ёс” эвсэлд санал хүргүүлээд байна. Цаашдаа бүх улстөрийн намуудад санал хүргүүлнэ.  МАН-д ч санал  хүргүүлнэ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж