”Юнайтед” дахин нэг тоглогчоо бэртлийн улмаас алдлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

”Юнайтед” дахин нэг тоглогчоо бэртлийн улмаас алдлаа

Голландын шигшээ баг талбайдаа Латвийн шигшээ багийг хүлээн авч Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтоо хийсэн билээ.

Тэгвэл уг тоглолтын үеэр "Манчестер Юнайтед" клубын голланд хагас хамгаалагч Дели Блинд гэмтэл авсан байна. Ингэснээр тэрбээр зургаан долоо хоног талбайд гарах боломжгүй болсон. Түүний гэмтлийн хувьд дунд шөрмөс тасарсан байж болзошгүй бөгөөд бүх зүйл маргааш рентген зургаас нь тодорхой болох гэнэ.

Мөн хэдхэн хоногийн өмнө "Юнайтед"-ын өөр нэг тоглогч болох Испани хаалгач Давид де Хеа хурууны бэртэл авч дөрвөн долоо хоногийг талбайн гадна өнгөрөөхөөр болсон билээ. Ингэснээр "Юнайтед" Де Хеа, Фил Жонс, Жонни Эванс, Каррик, Блинд, Рафаел, Рохо, Лингард, Эшли Янг зэрэг маш олон тоглогчоо бэртэлд алдаад байна.

Тэд Премьер лигийн 12 тойрогт "Арсенал"-тай тоглох хураарьтай байгаа бөгөөд эдгээр бэртэл, гэмтлийн асуудал нь "Юнайтед"-ын хувьд хүндхэн тусах нь ойлгомжтой юм.

Б.ХОСНАМАР

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж