“Playtime-2010” наадмын бүртгэл эхэллээ | News.MN

“Playtime-2010” наадмын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

“Playtime-2010” наадмын бүртгэл эхэллээ

г
Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам болох “Playtime-2010” ирэх наймдугаар сарын 7,8-нд “Монгол шилтгээн”-д болох гэж байна. Тус наадмыг ес дэх жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ жил Монголын шилдэг 40 хамтлаг, дуучид урилгаар болон бүртгэлээр оролцох юм байна. “Playtime-2010” амьд хөгжмийн наадамд оролцох хүсэлтэй хамтлаг, дуучдын бүртэл маргаашнаас эхлэх юм. Бүртгэл энэ сарын 20-ныг дуустал явах бөгөөд амьдаар тоглодог, өөрсдийн таваас доошгүй уран бүтээлтэй, бэлтгэл сайтай, тоглолтын ур чадвар өндөртэй, урсгал харгалзахгүй, хамтлаг тус бүрийн гишүүдийн нэг хувь цээж зураг, анкет бөглөх шаардлагатай гэнэ. Бүртгэлийг ажлын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд “Hi-Fi Records”-ын оффисын байранд бүртгэж байна.

М.Дөл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DeeDee 2010-07-07 203.194.119.5

delgerengui bicheechee burtgeliin huraamj ene tr gd l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж