Улсын хил нэвтрэх иргэдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.15-нд нийтлэгдсэн

Улсын хил нэвтрэх иргэдийн тоо өсчээ

Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бүх төрлийн гадаад паспорттай хоёр улсын иргэд арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ.


Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээлснээр уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагийн байдлаар өмнөх өдрүүдээс Монгол Улсын хилийн орох, гарах чиглэлд улсын хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн тоо 2-3 дахин, ОХУ-ын иргэдийн тоо 50 хувиар өсчээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж