Сагсчид эхний тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.15-нд нийтлэгдсэн

Сагсчид эхний тоглолтоо хийлээ

Азийн 45 орны тамирчид спортын 17 төрлөөр өрсөлдөж буй Азийн элсний спортын 4-р наадам Тайландын Пукет аралд үргэлжилж байна. "Пукет-2014" элсний наадмын найман төрөлд 34 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй Монголын шигшээ баг дөрвөн өдрийн дараах байдлаар 6 алтан медальтай /Самбо, жюү жицү бөхийн төрөлд 6 алт, 2 хүрэл медаль хүртсэн/ наадмыг тэргүүлсэн хэвээр байна.

Өнөөдөр сагсан бөмбөг /3×3/ кураш, элсний бөхийн тэмцээнд Монголын тамирчид өрсөлдөж байна. Эрэгтэй сагсчдын хувьд Тайланд, Бутан, БНХАУ, Энэтхэг, Лоасын багтай нэг хэсэгт таарсан бол эмэгтэйчүүд БНХАУ, Филппин, Энэтхэгтэй өрсөлдөх юм.


Эмэгтэй сагсчдын хувьд өнөөдөр БНХАУ-ын багтай тоглож, 13:18 харьцаагаар тэмцээнийг дуусгалаа. Сагсчиддаа дараагийн тоглолтод нь амжилт хүсье.

 


Сагсан бөмбөгийн эрэгтэй баг өнөөдөр Тайландын сагсчидтай өрсөлдөж, 12:14 харьцаагаар ялагдал хүлээлээ. Гэхдээ Монголын сагсчид дараагийн тоглолтод өрсөлдөгч багаа хожих өндөр магадлалтай.

Гэрэл зургийг Б.МАГНАЙБАЯР /MPSU/

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж