АН-ын дарга З.Энхболд Монгол улсын ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлэн ҮЗХ-д танилцуулсан. Үүний дараа Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийх ажлынхаа тухай ярьсан юм.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссаны дараа ҮЗХ-ны хуралдаанд оролцож буй гишүүд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нараас мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх бодлогын талаарх асуулт асууж эхэлсэн.
Асуулт хариулт одоо ч үргэлжилсээр байна.