З.Энхболд АН-ыг удирдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

З.Энхболд АН-ыг удирдахаар боллоо

Ардчилсан намын даргад УИХ-ын дарга З.Энхболд нэрээ дэвшүүлсэн. Эх сурвалжаас авсан мэдээллээр намын даргыг сонгох саналыг хурааж дууслаа.

Нийт 168 гишүүн санал хураалтад оролцсоноос 147 дэмжиж, 87 хувийн саналаар АН-ыг удирдах боллоо. 

З.Энхболд тамгаа гардаж авлаа

АН-ын дүрэм ёсоор ирэх сарын 8-нд АН их хурлаа хийнэ. Тэр үед намын даргыг батламжилна.


Зандаахүүгийн ЭНХБОЛД

Төгссөн сургууль:

1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль,

1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль,

1996 онд Монгол Улсын Их сургууль,   

2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн.  

Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй.  Олон улсын Бизнесийн удирдлагын магистр.

Ажилласан байдал:

1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр,

1989-1991 онд “Монел” фирмд инженер,

1991-1993 онд “Эрэл” ХХКомпанийн захирал,

1993-1996 онд “Интер” ХЭАА, ХХКомпанид захирал,

1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга,

1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх,

2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга,

2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга

2005-2008, 2008-2012  онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2011 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2012 оны долдугаар сараас  Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна.

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Англи, орос хэлтэй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж