Ерөнхийлөгч UBS-ийн шууд нэвтрүүлэгт оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч UBS-ийн шууд нэвтрүүлэгт оролцоно

Ердөө 1 цаг хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох гэж байна. Шууд нэвтрүүлэг 21.30 цагаас цацагдах юм. 

Тус телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид  төрийн тэргүүнтэй  уулзах удаа дараагийн хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авсан нь энэ  юм. Улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал хурцадмал  байгаа энэ үед шууд нэвтрүүлэг  олны анхаарлыг нь татах дамжиггүй.

Улс төр судлаач, ажиглагчид  Ерөнхийлөгчийн залуустай хийх энэ удаагийн нээлттэй шууд ярилцлагыг цаг үеийн асуудлаар төрийн тэргүүний байр суурийг сонсох боломж хэмээн  харж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж