Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан түр завсарлаад байна. АН-ын дарга Н.Алтанхуяг намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд намын даргад нэрээ дэвшүүлжээ. Түүнээс өөр хүн АН-ын даргад нэр дэвшүүлээгүй юм байна. Үүнтэй холбоотойгоор ҮЗХ-ны хуралдааныг түр завсарлуулжээ. Нууцаар санал хураах аж.
Нийт 196 гишүүн оролцох ёстойгоос 164 нь энэ удаагийн хуралдаанд оролцож буй юм байна.
Г.ДАРЬ