АН-ын ҮЗХ-ны хуралдаан дөнгөж сая 154 гишүүдийн ирцтэйгээр эхэллээ. Харин одоо хурлын тэргүүлэгчдээ сонгож байна. Тэргүүлэгчдэд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, нийслэлийн ИТХ-ын гишүүн Ганбаяр нар нэр дэвснээс Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг, С.Ламбаа нар сонгогдсон байна. Хурлыг Ш.Түвдэндорж даргалахаар болсон бөгөөд тооллогын комиссыг 10 хүний бүрэлдэхүүнтэй сонголоо.
Хурлын уур амьсгал тогтуун эхэлжээ.
Л.ХАЛИУ