Өнөөдөр 15.00 цагт МАХН-ын 150 гаруй гишүүд намынхаа удирдлагад шаардлага хүргүүлэх болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн. Гэвч МАХН-ын гишүүд удирдлагадаа шаардлага хүргүүлээгүйгээр үл барам цуцлагдсан байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төсөлд МАХН-МҮАН-ыг Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Л.Цог гарын үсэг зурж, мөн огцруулах кноп дарсан тул түүнд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг намынх нь нөхөд хэлэх болсон. Эл асуудалтай холбогдуулж өмнө нь МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдсан ч эцсийн шийдвэр гаргаагүй. Өөрийг нь уг хуралдаанд оролцуулах ёстой гэснээр нээлттэй үлдээсэн байсан юм. Харин ийм үйлдлийг МАХН-аас хийх нь зохисгүй гэдгээ УИХ-ын гишүүн Л.Цог илэрхийлсэн. Тиймдээ ч эл асуудлын хүрээнд намынхаа гишүүдийг оролцуулан удирдлагадаа шаардлага хүргүүлэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Намынх нь гишүүдээс Л.Цог гишүүний шаардлагыг хүргэхээр нэг ч гишүүн ирээгүй гэнэ. Түүнээс болж УИХ-ын гишүүн Л.Цог намынхандаа тоогдсонгүй гэх яриа үүсгээд байна.
Г.ШАРХҮҮ