Хакүхо, Ичиножёо нар уналаа

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Хакүхо, Ичиножёо нар уналаа

-Кюүшюү башёг зургаан даваатай Ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа тэргүүлж эхэллээ.-

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо үргэлжилж байна. Кюүшюү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан өнөөдөр болж, тэмцээнийг тэргүүлж байсан Хакүхо М.Даваажаргал, шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров нар уналаа.

Энэ өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Такаясүд, сэкивакэ Ичиножёо А.Ичинноров ёкозүна Какүрюү М.Анандад уналаа. Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Кайсэйг, озэки Кисэносато Точиоозаныг давлаа. Мөн Монголын сүмогийн алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгням өнөөдөр Чиёооторигаар тав дахь даваагаа авсан юм. Тэрээр мэргэжлийн сүмод орсноосоо хойш 1800 дахь барилдаанаа хийж, түүхэнд хоёрт (Оошио Кэнжи -1891) бичигдэх амжилтыг үзүүлээд байна. 

Ийнхүү башёг зургаан өдрийн дараах байдлаар ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа 6 даваатай тэргүүлж байгаа бол Хакүхо, озэки Кисэносато нарын 8 бөх 5 даваа, нэг унаатай удаалж байна.

Монголын бөхчүүдээс:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 5-1

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-2

Ёкозүна Какүрюү М.Ананд 6-0

Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-2

М-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3

М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-3

М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-1

М-13 Таканоива А.Баасандорж 2-4

M-13 Араваши Э.Дөлгөөн 5-1

М-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-4

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж